Газарзүйн хичээл

2015-02-27 - Дэлхийн үүсэл

 Дэлхийн үүсэл 4.57 тэрбум жилийн өмнө[10] Дэлхий болон Hарны аймгийн бусад гаригууд, хийн мананцраас (Solar Nebula) үүссэн гэж таамаглаж байгаа бөгөөд Дэлхий нь эхлээд халуун хайлмаг байгаад аажмаар хөрж, хатуу царцдастай болсон байна. Дэлхийн дагуул Сар нь, Дэлхийг Ангараг гаригтай ойролцоо хэмжээтэй биет ("Тейя" гэж нэрлэдэг) мөргөх үед үүссэн гэж таамагладаг[13]. Аажмаар Дэлхийн температур 100 °C (212 °F) орчим болоход эртний агаар мандал дахь усны уур коденсацлагдан, далай үүсэж эхэлсэн байна. Агаар мандалд хүчилтөрөгч, улмаар агаар мандлын дээд давхрагад озон (O3) үүссэнээр, нарнаас ирэх хэт ягаан туяа багасаж, анхны нийлмэл эст амьтад, улмаар жинхэнэ олон эст амьтад үүсэж эхэлжээ[14]. Дэлхийн гадаргуу байнга, тасралтгүй өөрчлөгдөж байсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл эх газрууд нүүж, хоорондоо нэгдэн супер тив үүсгэн, дараа нь задраж байснаас нилээд чухал супер тив нь 600-540 сая жилийн өмнө үүсэж, 180 сая жилийн өмнө задрасан (Гондван, Лаурази 2 супер тивийг үүсгэсэн) Пангей юм[15]. Дэлхий дээр хэд хэдэн томоохон мөстлөгүүд явагдсан гэж таамагладаг ба эхнийх нь 750-580 сая жилийн өмнө (Неопротерозой), сүүлийнх нь 10,000 жилийн өмнө дууссан байна[16]. Дэлхийн хөгжлийн түүхэнд амьд организмийн томоохон сүйрлүүд тохиолдож байснаас сүүлийнх нь 65 сая жилийн өмнө болсон динозавруудын мөхөл юм (Шалтгааныг нь дэлхий дээр солир унасантай холбон таамагладаг). Уг сүйрлийн дараагаар жижиг амьтад жишээлбэл сүүн тэжээлтэн амьтад эрчимтэй тархаж эхэлсэн ба хэдэн сая жилийн өмнө Африкийн мичтэй төстөй амьтдыг хоёр хөл дээрээ явдаг болсон гэж таамагладаг[17]. [засварлах] Дэлхийн бүтэц Нарны аймгийн 4 гариг (Наранд ойрхон 4 гариг) хатуу, чулуурхаг гадаргуутай ("Хөрст гариг") бөгөөд тэдгээрээс Дэлхий нь хамгийн том, их нягттай, хүчтэй соронзон оронтой, газрын татах хүч хамгийн ихтэй гариг юм. Дэлхий нь ерөнхийдөө зуйвандуу бөмбөлөг хэлбэртэй боловч, үнэндээ гадаргуу нь тэгш биш учир Дэлхийн хэлбэрийг Геоид гэж нэрлэнэ. [засварлах] Химийн найрлага Дэлхийн масс ойролцоогоор 5.98 Ч1024 кг. Гол бүрдүүлэгч элементүүд нь төмөр (32.1%), хүчилтөрөгч (30.1%), цахиур (15.1%), магни (13.9%), хүхэр (2.9%), никель (1.8%), кальци (1.5%), хөнгөнцагаан (1.4%) ба үлдэх 1.2% нь бусад химийн элементүүд юм[18]. АНУ-ын геохимич Ф.Кларк-ийн тооцоогоор, Дэлхийн царцдасын 47% нь хүчилтөрөгч бөгөөд нийт чулуулагийн 99.22% нь цахиур, хөнгөн цагаан, төмөр, кальци зэрэг нийт 11 ислээс тогтдог байна. Ф.Кларкийн хүснэгт (Дэлхийн царцдасын үндсэн ислүүд) Найрлага Химийн томъёо Тархалт Цахиурын исэл SiO2 59.71% Хөнгөнцагааны исэл Al2O3 15.41% Кальцийн исэл CaO 4.90% Магнийн исэл MgO 4.36% Натрийн исэл Na2O 3.55% Төмрийн (II) исэл FeO 3.52% Калийн исэл K2O 2.80% Төмрийн (III) исэл Fe2O3 2.63% Ус H2O 1.52% Титаний давхар исэл TiO2 0.60% Фосфорийн тавч исэл P2O5 0.22% Нийт 99.22% [засварлах] Дэлхийн дотоод бүтэц Дэлхийн бүтэц (хэмжээ харгалзаагүй, cхем). Дэлхий нь гүн рүүгээ үелэсэн бүтэцтэй бөгөөд химийн найрлагынхаа хувьд: Xамгийн гадна талдаа, cиликатлаг найрлагатай, хатуу царцдас, Tүүний дотор талд шингэн манти, Mантитай харьцуулахад харьцангуй аглуун гадаад цөм, Xамгийн төвдөө хатуу дотоод цөм гэж хуваагдана. Харин Геологийн хувьд литосфери, астеносфери, дээд манти, доод манти, гадаад болон дотоод цөм гэсэн үе давхрагуудтай[19] . Гүн Үе давхрага Нягт гр/см3 Километр Миль 0–60 0–37 Литосфери (Зузаан нь 5-200 км хүртэл өөрчлөгддөг) — 0–35 0–22 ... Царцдас (Зузаан нь 5-70км хүртэл өөрчлөгддөг) 2.2–2.9 35–60 22–37 ... Мантийн дээд хэсэг 3.4–4.4 35–2890 22–1790 Манти 3.4–5.6 100–700 62–435 ... Астеносфери — 2890–5100 1790–3160 Гадаад цөм 9.9–12.2 5100–6378 3160–3954 Дотоод цөм 12.8–13.1 [засварлах] Цөм Гол өгүүллэг: Дэлхийн цөм Дэлхийн дундаж нягт 5515 кг/м3, харин гадаргуугийн дундаж нягт 3017 кг/м3 тул Дэлхийн цөмийг харьцангуй илүү нягттай гэж үздэг ба энэ нь сейсмийн судалгаагаар батлагддаг байна. Дэлхийн үүслийн эхний үед, ойролцоогоор 4.5 тэрбум жилийн орчим, хүнд нэгдлүүд дэлхийн төвд, хөнгөн нь дэлхийн царцдас руу шилжин, ялгаралт явагдсаны үр дүнд, Цөм нь үндсэндээ төмөр (80%), никель, мөн багахан хэмжээний бусад химийн элементээс тогтоно. [засварлах] Манти Дэлхийн дотоод бүтэц. 1. Эх газрын царцдас - 2. Далайн царцдас - 3. Дээд манти - 4. Доод манти - 5. Гадаад цөм - 6. Дотоод цөм A: Мохийн зааг B: Гутенбергийн зааг C: Лехманий зааг Гол өгүүллэг: Манти Манти нь Дэлхийн нийт эзэлхүүний 70%-ийг эзэлдэг, нийтдээ 2,890 км зузаан. Даралт манти ба цөмийн заагт ~140 ГПа (1.4 Maтм), температур 500 °C-900 °C (932 °F-1,652 °F) хооронд хэлбэлзэх ба манти, гадаад цөмийн зааг дээр 4,000 °C (7,200 °F) байна. [засварлах] Царцдас Гол өгүүллэг: Дэлхийн царцдас Геологийн үүднээс, Дэлхийн царцдас нь Дэлхийн хамгийн гадна талын хатуу бүрхүүл (литосферийн дээд хэсэг) бөгөөд базальтлаг болон боржинлог чулуулагаас тогтоно. Дэлхийн нийт эзэлхүүний < 1% эзлэнэ. [засварлах] Тектоникийн плит Гол өгүүллэг: Плит тектоник Литосфери нь тектоникийн плитүүд гэж нэрлэгдэх хэсгүүдэд хуваагдсан (эвдэрсэн) байдаг бөгөөд астеносфери дээгүүр нүүж (хөвж) байдаг байна. Нийтдээ 7 том плит, олон тооны жижиг плитүүд байна. [засварлах] Дэлхийн гадаргуу Дэлхийн нийт гадаргуугийн 70.8% нь усаар (Далайгаар) бүрхэгдэнэ[20]. Далайн ёроолын гадаргуу нь тэгш бус бөгөөд уул нурууд (Далайн голч нуруу), галт уул, хавцал, дэвсэг зэрэгтэй байна[21]. Үлдэх 29.2% нь хуурай газар бөгөөд цөл, тэгш тал, өндөр уулс зэрэг геоморфологийн олон элементүүдээс бүрдэнэ. Хуурай газрын гадаргуугийн 75% нь тунамал чулуулгаар хучигдана[22]. Үлдэх хэсэгт нь магмын болон хувирмал чулуулаг тархана. Дэлхийн газрын гадаргуу дээр хамгийн өргөн тархалттай эрдэсүүд бол кварц, хээрийн жонш, амфибол, гялтгануур, пироксен, оливин, кальцит, доломит зэрэг юм[23]. Дэлхийн гадаргуу нь тектоник хөдөлгөөн болон элэгдэл, өгөршлөөс хамааран тасралтгүй өөрчлөгддөг байна. Дэлхийн хуурай газрын хамгийн нам дор цэг нь далайн төвшнөөс доош 418 м-т орших Сөнөсөн тэнгис, хамгийн өргөгдсөн цэг нь 8,848 м өргөгдсөн Эверест оргил юм. Эх газар дунджаар далайн төвшнөөс дээш 686 м өргөгдсөн байдаг[24]. [засварлах] Усан мандал Дэлхийн нийт гадаргуугийн ихэнхи нь усаар бүрхэгдсэн байдгаараа Нарны аймгийн бусад гаригуудаас ялгаатай бөгөөд "Цэнхэр Гариг" гэж нэрлэгддэг. Дэлхийн усан мандал үндсэндээ Дэлхийн далайнуудаас бүрдэх боловч, үүнд бас эх газрын тэнгис, нуур, гол мөрөн, газрын гадаргуугаас 2000 м хүртэл гүнд орших гүний усыг оруулдаг байна. Дэлхийн хамгийн гүн устай газар бол Номхон далайд орших Марианы хотгор (10,911 м гүн)[25]. Далайн дундаж гүн 3,794 м байдаг. Далайн нийт масс 1.35 х 1018 тонн буюу Дэлхийн нийт массын 1/4400, эзэлхүүн нь 1.386 Ч 109 км³. Дэлхий дээрхи нийт усны 97.5% нь давстай ус бөгөөд үлдэх 2.5% нь цэвэр ус юм. Цэвэр усны 68.7% нь мөс хэлбэрээр оршино[26]. Далайн ус нь нарны энергийг их хэмжээгээр шингээдэг учир далайн усны температурын тархалтаар дэлхийн цаг уур тодорхойлогдоно[27]. Үүний тод жишээ бол ЭНСО (El Niсo-Southern Oscillation) юм[28]. [засварлах] Агаар мандал Гол өгүүллэг: Агаар мандал Дэлхийн агаар мандал гэж Дэлхийн татах хүчинд захирагдан, Дэлхийн гадна талаар хүрээлэн байгаа хийн давхрагыг хэлнэ. Агаар мандлын 78% нь азот, 20.95% хүчилтөрөгч, 0.93% аргон, 0.038% нүүрстөрөгчийн давхар исэл, 1% усны уур болон маш бага хэмжээтэй бусад хийнүүд байна. Эдгээр хийнүүдийг нийлүүлээд бид агаар гэж нэрлэдэг. Агаар мандал нь Нарнаас ирэх хэт ягаан туяаг шингээж, өдөр, шөнийн температурын ялгааг тогтворжуулан, Дэлхий дээр амьдрал байх нөхцөлийг бүрдүүлнэ[29]. Гaзрын гадаргуу орчмын агаар мандлын дундаж температур 15 °C байдаг. [засварлах] Сар Гол өгүүллэг: Сар Сар нь дэлхийн байгалийн дагуул юм. [засварлах] Дэлхийн эргэлт ба орбит Дэлхий тэнхлэгээрээ 23 цаг, 56 минут, 4.091 секундэд нэг бүтэн эргэдэг бөгөөд [30] Нарыг дунджаар 150 сая км зайг туулан 30 км/сек (108,000 км/ц) хурдтайгаар 365.2564 өдөрт нэг бүтэн тойрно. Дэлхийн тэнхлэг нь Нар-Дэлхийг дайрсан хавтгайтай харьцуулахад 23.5 градусаар хазайсан байх ба энэ нь Дэлхий дээрх өвөл зуны улирал солигдох шалтгаан болно. [засварлах] Нийгмийн газарзүй Дэлхийн хүн ам нь 2006 оны 2 сарын байдлаар 6,600,000,000 байгаа[31][32] бөгөөд 2013 онд 7 тэрбум, 2050 онд 9.2 тэрбум хүрнэ гэсэн тооцоо байдаг[33]. Хүн амын өсөлтийн дийлэнх нь хөгжиж буй орнуудад хамаарна. Дэлхийн нийт гадаргуугийн 1/8 нь хүн оршин суухад тохиромжтой гэж тооцогддог байна (2/3 нь далай, үлдэх хуурай газрын тэн хагас нь цөл (14%)[34], өндөр уулс (27%) зэрэг)[35]. 2007 оны байдлаар суверн статустай 201 орон, НҮБ-ийн гишүүн 192 улс байна.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2020-12-02 -

Бичсэн: Зочин

Үнэхээр сонин содон санагдлаа, маш их зүйлс ч мэдэж сурч авлаа . Ингэж сайхан тодорхой тайлбарлаж дэлхий гариг огторгуйг судаллаг гиологичиддоо баярлалаа

Шууд холбоос

2015-10-27 -

Бичсэн: Тулга (зочин)

уншихад их төвөгтэй юмаа ямарч аймар ягаан юм. Ингэж хийхээр үүнийг сонирхож унших хүмүүс ховор болох болов уу!

Шууд холбоос


Бичлэг: 2 » Нийт: 30
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax