Газарзүйн хичээл

2015-02-27 - Монгол орны тухай

 mongol orni tuhai

Монгол -уужим дэлгэр орон. Монгол улс газар нутгийнхаа талбайн хэмжээгээр дэлхийд 17 дахь байр эзлэх 1566.5 мянган хавтгай дөрвөлжин километр буюу Франц, Испани, Португал, Их Британи ба Ирланд зэрэг улсуудын дэвсгэр нутгийг нэгтгэсэн талбайгаас илүү нутагтай. Монгол орны хилийн урт. Монгол орон уудам учраас түүний хил их урт (8200 гаруй км). Хэрэв бид энэхүү хилийн шугамын дагуу өдөр тутам 20 км алхаж тойрон аялал хийнэ гэвэл бүтэн нэг жил, нэг сар, арав хоног хэрэгтэй болно. Азийн зулай. Монгол орны умард, төв хэсэг нь 2 тэрбум гаруй жилийн өмнө үүссэн...

Шууд холбоос

2015-02-27 - Дэлхийн үүсэл

 Дэлхийн үүсэл 4.57 тэрбум жилийн өмнө[10] Дэлхий болон Hарны аймгийн бусад гаригууд, хийн мананцраас (Solar Nebula) үүссэн гэж таамаглаж байгаа бөгөөд Дэлхий нь эхлээд халуун хайлмаг байгаад аажмаар хөрж, хатуу царцдастай болсон байна. Дэлхийн дагуул Сар нь, Дэлхийг Ангараг гаригтай ойролцоо хэмжээтэй биет ("Тейя" гэж нэрлэдэг) мөргөх үед үүссэн гэж таамагладаг[13]. Аажмаар Дэлхийн температур 100 °C (212 °F) орчим болоход эртний агаар мандал дахь усны уур коденсацлагдан, далай үүсэж эхэлсэн байна. Агаар мандалд хүчилтөрөгч, улмаар агаар мандлын дээд давхрагад озон (O3) үүссэнээр, нарнаас ирэх...

Шууд холбоос

2015-02-26 - Монгол хүний нас

Монгол хүний насны ангилал

             1.  Хөхүүл үе (0-1 нас):

                   а) нярай нас (0-30 хоног); 

                   б) нялх нас (1 сараас 365 хоног)

             2.  Сургуулийн өмнөх үе (1-7 нас):

                   а) балчир нас (1-3 нас);

                   б)торних нас (4-7 нас)

             3.  Сургуулийн үе (8-17 нас):

                  а) бага нас (8-10 нас);

                 б) өсвөр нас (11-14 нас);

                 в)шилжих нас (15-17 нас);

4.  Хөдөлмөрийн үе (18-59 нас):

                а) Орь нас (18-24 нас); 

                б) Цэл нас (25-29 нас)...

Шууд холбоос

2015-02-26 - Эцэг эхэд зөвлөгөө

                                                           Хүүхдээ хүмүүжүүлэх 9 зарчим

                ·         Амттанаар бүү цатга

                ·         Өнгө мөнгөнд бүү шунуул

                ·         Тансагт бүү умбуул

                ·         Улайг бүү үзүүл

                ·         Нойронд бүү автуул

                ·         Хүүхдээ хайрлаж хамгаалж байх

                ·         Хүүхэддээ сайнаар үлгэрлэж амьдрах 

                                  ухаанд сургах

                ·         Хүүхэдтэйгээ хамт тоглохавъяас чадварыг

                                        ...

Шууд холбоос

2015-02-26 -

 Эмэгтэй хүний 9 эрдэм

                     ·         Өнгөнд цэвэр

                     ·         Үйлэнд уран

                     ·         Үрдээ энэрэлтэй

                     ·         Үргэлж цэмцгэр

                     ·         Ханьдаа түшигтэй

                     ·         Хадамдаа элэгтэй

                     ·         Найранд дуутай

                     ·         Насанд ерөөлтэй

                     ·         Нартад буянтай амьдрах

 Эмэгтэй хүний 9 эрдэм

                     ·         Өнгөнд цэвэр

                     ·         Үйлэнд уран

                     ·         ...

Шууд холбоос

2015-02-26 -

 Эр хүний эрхэмлэх 5 зүйл

 

·                Бор дарсанд үл шунах

·         Бүтэхгүй хэргийг үл сэдэх

·         Үнэнч ханиа үл гомдоох

·         Үйлийн хэцүүгээс үл шантрах

·         Үйтэн хуарын өнгөнд үл автах

Шууд холбоос

2015-02-26 -

 Монгол хүний эрхэмлэх 5 зүйл

 

   ·  Үнэн бат журмыг үргэлж хичээж амьдрах

   · Өвөг дээдсийн сургаалыг санаж сэргээж 

                                                              явах

   ·  Үйлийн дээд ачийг буцаан хариулж явах

   · Өгөх гээхийн хорвоог учруулан таниулж

                                                              явах

   ·  Үгээгүй доодсыг өргөн тэнхрүүлж явах

 

...

Шууд холбоос

2015-02-25 - Монгол орны хамгийн хамгийн...

 Хамгийн өндөр хүрхрээ: 

Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагт орших 70 орчим метрийн өндрөөс буудаг Арсайн хүрхрээ. 

Хамгийн том мөсөн гол:
Потанины мөсөн гол. Уг мөсөн  голыг Оросын жуулчин Монгол судлаач нэрт эрдэмтэн Г.Н. Потанины нэрээр нэрлэсэн. Мөсөн гол нь Таван богд ууланд  байдаг ба 20 км урт, 5 м өргөнтэй.

 

Хамгийн халуун рашаан:
Шаргалжуут нь хамгийн нөөц ундаргатай, хамгийн олон булагтай юм. Түүний ихэнх ундарга нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Үе мөч, элэг цөс, арха...

Шууд холбоос

2015-02-03 - Тестийг ажиллаарай 10 анги

 
  • Хийн мандлын найрлага дах гол хийн азот ( N ) ямар үүрэг гүйцэтгэдэгийг сонго.1 . Организмуудыг амьсгалах ба исэлдэхэд оролцдог . 2. Хүчилтөрөгчийг шингэлж исэлдэх болон биологийн явцыг эрчмийг зохицуулдаг . 3. Ургамалд органик бодис бүрэлдэхэд хэрэглэгддэг .
  • 26. 4. Хийн мандлын үе давхаргыг газрын гадаргаас дээш зөв байрлуулж бич. 1.Мезосфер 2.Экзосфер 3.Стратосфер 4.Тропосфер 5.Термосфер
  • 27. 5. Нийт агаарын 20% агуулагддаг озон ( О ) ихтэй дээшлэх тутам агаарын температур нэмэгддэг нь ямар давхаргын шинж вэ?А. Тропосфер в. СтратосферС. Мезосфер к. Экзосфер
  • 28. 6. Хийн мандлын хамгийн доод давх...

Шууд холбоос

2015-02-03 - хийн мандал 10-р анги

  • 1.Тропосфер- Орчих мандалХийн мандлын доод үе.Энэ үелэлийн хүрээнд 1 км-ээр өндөрсөх тутам агаарын температур 6°С-аар буурдаг.Газрын гадаргаас халсан агаар дээш хөөрөхдөө хөрсөөр орчныхооагаартай адилхан температуртай болох өндөрт хүрээд зогсоно.Энэ өндрөөр тропосферийн дээд хилийг тогтоодог.Иймд тропосферийн дээд хил экваторт 16-18 км,туйл орчимд 8-9 км,дунджаар 11 км өндөрт оршино.Тэндагаарын температур аль ч өргөрөгт ялгаагүй - 60°С-аас -70°С байдаг.Хийн мандлын 80% нь хамаарагдах ба дэлхийн цаг агаар,уур амьсгалын бүхий л үзэгдэл энэ мандалд явагддаг.
  • 5. 2. Стратосфер- Давхраат мандал Тропо...

Шууд холбоос

Хуудас: 1 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн