Газарзүйн хичээл

2015-01-23 -

 Хэрхэн амжилттай сайн суралцах вэ?

Их сургуульд элсэн орох гэж байгаа залуус, эсвэл одоо суралцаж буй оюутнууд амжилттай суралцах нь хэр их чухал болох нь тодорхой. Сайн суралцсанаар санхүүгийн тэтгэлэг авах бололцоо олдох ба үргэлжлүүлэн зэрэг ахиулан суралцахад тус болдог. Их сургуульд суралцаж байх үедээ таны амьдралыг өөрчлөхүйц үнэтэй, чухал мэдээллийг олж авч болох юм. Оюутан урьд нь хэр сурч байснаас хамаарахгүйгээр дараах 13 зөвлөгөөний дагуу өөрийгөө бэлтгэн суралцаж сурлагынхаа чанарыг дээшлүүлж болно. Энэ нь ихэнх сурлага сайтай оюутнуудын баримталдаг энгийн зарчим бөгөөд үр дүн нь батлагдсан юм байна.

Хамгийн эхний эгнээнд суух.

Багшийн урд сууснаар анхаарал сарнихгүй ба унтах боломжгүй юм. Түүнчлэн бусад сурах хүсэл эрмэлзэлтэй хүмүүсээр хүрээлүүлнэ. Энэ нь группээр хуваагдан ажиллахад тус болдог.

Бүх хичээлд хамрагдаж, хоцролгүйгээр ирэх.

Хичээлээ таслах, анхаарлаа хандуулахгүй өнгөрөөх зэргээр өөрийгөө хуурах нь амар боловч багшийн хэлсэн чухал зүйлийг сонсохгүй өнгөрөөх магадлалтай.

Гэрийн даалгавраа хийх.

Хичээлүүд хялбар, хөнгөн мэт снагдах боловч бүх гэрийн даалгаврыг бүгдийг хийснээр илүү гүн ойлголт авна.

Кредит ахиулах бүхий л бололцоог ашигла.

Ямар даалгавра орхих вэ, ямрыг нь хийж чадахгүй бол гэж бодсоны хэрэггүй. Бүхий л даалгаврыг сайн хийхийн тулд хичээ. Сүүлд нь хийх хэрэгцээгүй байсан зүйл нь энэ байжээ гэдгийг олж болох юм.

Гэрийн даалгавраа эрт хийх.

Хэрэв даалгаврын талаар асуух зүйл байвал багшаасаа буюу ангийнхнаасаа асуугаарай. Даалгавар шалгахаас нэг өдрийн  өмнө хүртэл өөрөө оролдож үзэх хэрэгтэй. Магадгүй танд тусламж хэрэггүй ч байж мэдэх юм.

Хамт суралцагсадтайгаа уулзах хаяг, дугаараа солилцох.

Хамтран суралцагч буюу найз нөхөдтэй болох ба ямар нэгэн яаралтай тохиолдолд холөоо барих хүнтэй болоорой. Хичээл дууссаны дараа найз нөхөдтэйгээ харилцан ярилцах, мэдээллээ хуваалцах, нийгмийн байдлын  талаар санал солилцож болно.

Бүх хичээлүүдэд хамрагдах.

Бүх хичээлүүдэд хамрагдах нь олон талын ач холбогдолтой. Хэрэв бодож байсан зүйл чинь багшийнхтай таарч байвал тэрийг улам батжуулж өөрийн зөв гэдгийг мэдэж авна. Харин зөрж байвал өөрийн буруу байсныг ойлгож залруулж авах болно.

Ажлын цагаар багш нартайгаа уулз.

Багш нарын хичээлгүй цагаар уулзвал илүү тохиромжтой. Хэрэв танд сурах бичгээс ойлгомжгүй зүйл гарвал асуух хэрэгтэй. Эсвэл хичээл дээр зааснаас илүү зүйл асууж болно шүү дээ.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 12 » Нийт: 30
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax