Газарзүйн хичээл

2015-01-23 - 11-р ангийнхан уншаарай

 Дэлхийн аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбар нь материаллаг үйлдвэрийн голлох салбар бөгөөд олборлох болон боловсруулах гэсэн 2 үйлдвэрээс тогтоно. Олборлох үйлдвэрт: А. Түлшний үйлдвэр- нефть, байгалийн хий, нүүрс, мод, хүлэр, занар г.м бөгөөд эрчим хүчний үйлдвэрт ус, нар, салхи, далайн таталт болон түрэлт орно.Б. Төмөрлөгийн үйлдвэр- хар ба өнгөт төмөрлөгийн үйлдвэрүүд багтана. Жишээ нь: ган, ширэм, хайлш, цувимал, рельс, гөлмөн төмөр, алт, мөнгө, зэс, цайр, молибден, цагаан тугалга г.м.

Дэлхийн аж үйлдвэр нь хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудын хувьд авч үзвэл түүхий эд болон олборлох үйлдвэрүүд нь хөгжиж байгаа орнуудад байхад ихэнх боловсруулах үйлдвэрүүд нь хөгжингүй орнуудад байрласан байдагаараа ялгаатай.

Газрын тосны үйлдвэр: Энэ салбар нь сүүлийн үед маш эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд түүнийг нэрэх замаар бензин, лигрион, мазут, керосин, дизелийн түлш зэргийг гарган авч байна. Газрын тосны нийт нөөц нь 150 тэрбум/ тн ба ихэнхдээ шельф орчимоос гарган авч дамжуулах хоолой болон тусгай зориулалтын танкераар тээвэрлэж байна.

Гол бүсүүд нь:1. БӨАзи болон Арабийн хойг орчимд 50%

 2. ОХУ-ын баруун Сибирь, Обь мөрний дунд болон адаг орчим

3. Африкийн хойт ба төв хэсгийн Ливи, Алжир, Нигер улсууд

4. Хойт Америкийн АНУ болон Канадын нутаг

5. Латин Америкийн Мехсик, Венесуэл, Перу улсуудын нутаг

6. ЗӨАзийн Индонези болон Брунейн нутагуудад олборлоно. Дэлхийн нефть экспортлогч орнуудын холбоо нь ОПЕК юм. Тээвэрлэх гол чиглэлүүд нь Персийн булан—--------Япон болон Баруун Европын орнууд, Латин Америкийн орнуудаас------АНУ болон Баруун Европын орнуудруу өөрөөр хэлбэл хөгжингүй орнуудруу хөгжиж буй орнуудаас чиглэгдэж байна.

Байгалийн хий: Нийт нөөц нь 135 тэрбум/тн бөгөөд90-99% нь метаны /СН4/ агуулгатай байдаг. Гол нөөц нь Зүүн Европын орнууд болон ОХУ-д 39%, БӨАзид 30%, Х. Америкт 5%, Баруун Европт 4% ноогдохоос гадна шинээр хөгжиж байгаа орнуудад нэлээд байдаг. Сүүлийн үед хөргөх замаар шингэн төлөвт оруулж танкерээр зөөх болсон.

Цахилгаан эрчим хүч: Энэ салбар нь ямар түүхий эд хэрэглэж байгаагаасаа шалтгаалан дулааны, усан,атомын цахилгаан станц гэж ангилдаг. УЦС нь-20% эзлэх ба АНУ, Канад, Бразил, ОХУ, Хятад тэргүүлдэг. Харин АЦС нь 30 гаруй оронд байгаагаас 60% гаруй нь АНУ, Франц, Япон, Герман, ОХУ, Их Британи, Канад улсуудад ноогдоно. Түүхий эд болох ураныг АНУ, ЮАР, ОХУ, Нигер, Узбек болон Казакстанаас олборлодог.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 16 » Нийт: 30
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax